Нийгэмд бий болсон ядуурал, ажилгүйдэл зэрэг олон шалтгааны улмаас
амьжиргааны эх үүсвэрийн хувьд зарим нэгэн гэр бүл хүнд нөхцөлд байх болсон
төдийгүй, хүүхэд амьдрахын эрхээр орон гэрээсээ дайжин, хаана яваа нь мэдэгдэхгүй,
орц хонгил, траншейнд хоноглох зэргээр хараа хяналтгүй тэнүүчлэн амьдрах болсон.
Мөн хүүхдээ наад захын хоол хүнс, хувцас, орон байраар хангаж чадахгүй хүүхдээ хаях,
төөрүүлэх үзэгдэл гарч байна. Тийм учраас “хүнд нөхцөлд байгаа хүүхэд”, ”олдмол”,
“траншейны” хэмээн нэрлэгдэх хүүхдүүд бий болсон төдийгүй, бүтэн өнчин, харж
хандах хүнгүй тахир дутуу, нэн ядуу хүүхдүүдийн эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ?
гэдэг асуудал гарч ирсэн юм.
Хүнд нөхцөлд байгаа хүүхэд гэж бүтэн өнчин, тахир дутуу, нэн ядуу, хараа
хяналтгүй, садар самуун, хүчирхийлэл, доромжлолын улмаас сэтгэл санааны болон
бие мах бодийн хохирол хүлээсэн хүүхдийг хэлнэ.
Хуулсан вэб: http://www.e-hutuch.gov.mn