Зоосны нvхээр харагдах багачуудын амьдрал

Зоосны нvхээр харагдах багачуудын амьдрал!!!!!

-Ганцхан ширхэг сальфитка аваач, тэгэх үү?
-Эндээс яваа, мєнгє байхгүй.
-Гуйж байна ш дээ...

Цаасан хайрцган доторх хэсэг нойтон сальфеткаа барьсан жаахан хүүхэд оройн 22 цагийн алдад "Тендер" зоогийн газарт орж ирэн ширээ дамжин царайчлан ээрч эхэлсэн юм. Бор алаг пальтотой, салж ханзрахаа дєхсєн томдсон гутал ємссєн долоо найм орчим насны жаахан охиныг зоогийн газрын зєєгч залуу угз татан хєєж байснаа єрєвдсєн үү, яасан тэгс хийгээд л орхив. Тєд удалгүй манай ширээний "ээлж" болж, бяцхан "наймаачин" ємнє минь зогсоод урьдын адил нєгєєх үгсээ дуржигнуулж эхэллээ. Хүйтэнд даарч хєрсєєр гар нь сайртаж, булцгар хацар нь улайчихаад нусаа шур шур татах нь эгдүүтэй байсан ч єрєвдєлтэй санагдаж байв. Түүнээс ийм орой хэнтэй явж байгааг асуухад "Эгчтэйгээ. Нєгєє талын бааранд байгаа" гэлээ. 76-р сургуулийн нэгдүгээр ангийн сурагч эгч, аав, ээжийнхээ хамт Таван буудалд тарчигхан амьдардгаа тэрбээр нуусангүй. Ядуу амьдралаа архи уусаар байгаад "бєбє" болсон аав ээжээс нь болсон гэж том алаг нүднийхээ гунигийн харцаар гоморхон хэлж байлаа. Бяцхан наймаачин маань гадуур 600-1000 тєгрєгєєр худалдаалдаг сальфеткийг 2000 тєгрєгєєр "дамлаж" байв. Хэдий үнэтэй санагдаж байсан ч худалдаж авахаас єєр арга үлдээгүй юм.

Гэр бүл, эцэг эхийн хайрыг мэдрэн чихэр жимсээр бялхаж, дуртай тоглоомоороо зугаацаж явах насан дээрээ байгаа эдгээр багачууд єнєєдєр амттан байтугай халуун хоол ч идэх эрхгүй байдалд хүрчээ.
Хүүхдэд хайргүй хүн гэж байдаггүй. Хүүхдийн эрхийн хуулийн 7 дугаар зүйлд "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийг албадан ажиллуулах, ёс суртахуун, эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулах хєдєлмєр эрхлүүлэх, хүүхдийн хєдєлмєрийг мєлжлєгийн хэлбэрээр ашиглах, тэдний хєдєлмєрийн хєлсийг шударга бусаар тооцож олгох, гуйлга гуйлгах, хууль бусаар нэрээр нь ашиг олох үйл ажиллагаа явуулахыг хориглоно." гэж заажээ. Гэтэл үр хүүхдээ тэжээж гэдэс цатгалан байлгахын оронд архинаас єєрийг хоолоо болгодог, лонхтой хорынхоо мєнгийг олуулахын тулд энэ мэтээр тэднийхээ хєдєлмєрийг шулж, эрхийг нь зєрчих явдал газар авчээ.

Хүүхдүүдийн 20.0 орчим хувь нь шєнє оройн цагаар ажилласан байдаг. Ялангуяа 15-17 насны охид ингэж ажилласан нь -нэлээд анхаарал татаж байна. Єрхєєс гадуур ажил эрхэлж буй нийт хүүхдийн 42.8 хувь нь ажил хийхээ болих нь єєрсдєд нь болон єрхєд нь нєлєє үзүүлэхгүй гэж хариулжээ. Харин муугаар нєлєєлнє гэж хариулсан хүүхдүүдийн дийлэнх нь (тэн хагасаас илүү хувь) "Єрхийн амьжиргааны түвшин доошилно" гэж харин 20 хүүхдийн нэг нь "Єрхийн орлогын эх үүсвэргүй болно" гэж хариулжээ. Түүнчлэн ажлын дадлага, туршлагагүй болно, єрхийн бизнест муугаар нєлєєлнє гэж цєєн хүүхэд үзжээ.
Одоогоос дєрвєн жилийн ємнє тєрсєн эгч дүү хоёроор гадаа гудамжинд дуу дуулуулж, гуйлга гуйлгах байдлаар хєдєлмєр эрхлүүлж, амь насанд нь хүрсэн нэгэн гэр бүлийн хэрэг олныг сэрд хийлгэсэн. Гэвч тэгсхийгээд л намжсан юм. Яагаад гэвэл тэдгээр хүүхдүүд амьддаа нийгмийн хог шаар мэт үзэгддэг байсан тэр хэвээр хорвоог орхисон билээ.

Тухайн үед миний хийж байсан ажлын газрын хавиар тэр хоёр хүүхдүүд бәйнга наймаа хийж явсаар "бид нэрсээ мэдэхгүй ч танилууд болсон байсан юм. Эгч нь 14 орчим, дүү нь 7-8 насны хоёр хүүхэд євєл зунгүй "Урт цагаан"-ы хавиар дуу дуулдаг байв. Євлийн цагт хааяа даардаг юм уу даа, гуйлга гуйж харагддагсан. Харин оройхон эгч дүүсийн "албан ажил" нь дуусч, олсон мєнгєє тушаах болмогц ойролцоох майхнуудын (гар дээрх худалдаа явагддаг майхнууд) дунд нуугдмар аядан ээж, аавдаа аваачиж тушааж харагддаг. Гэвч дєрвєн жилийн ємнєх євлийн эхэн сараас хойш тэр хоёр хүүхэд дахиж харагдаагүй юм. Учир нь эх сурвалжийн яриагаар урьдын л адил мєнгєє тушаахаар гэртээ очсон хүүхдүүд согтуу аавынхаа тушаалаар ээжийгээ олж ирэхээр хаа хол Дамбадаржаагаас "22-ын товчоо"-ны нэгэн айл руу шєнийн 23 цагийн орчимд явсан байна. Хэдийгээр очих газраа олж хүрсэн боловч хэт согтсон эх нь тэднийг тэр айлаас хєєж дєнгєжээ. Учраа олоогүй хүүхдүүд гэртээ харих замдаа єлєн чононд бариулж, амь насаа алджээ. Тухайн үед эгч нь чоно байгааг мэдэн дүүгээ бургасан дунд нууж, нүдэн дээр нь идүүлеэн байна. Хэдийгээр дүү нь ухаан санаа нь орж гарсан амь голтой цагдаад мэдүүлсэн ч сэтгэцийн эмнэлэгт тарчилсаар нас баржээ.

Хүүхэд насны бяцхан ертєнцдєє баяр баясгаланг бус амьдралын хатуу зовлонг бие, сэтгэлээрээ мэдэрснээр энэ насных нь амьдрал дууссан. Тэд амьд явах эрхтэй. Тэд сурч боловсрох эрхтэй.
Монголын хүүхдийн хєдєлмєрийн судалгааг єнгєрсєн онд 676911 хүүхдээс авчээ. Үүнд 6-17 насныхны 19.2 хувь нь сургуульд огт суралцдаггүй бєгєєд энэ нь сургуульд орох насны доод хязгаар 6 нас байгаатай холбож үзэж болох юм. Үүнээс гадна сургуульд огт суралцаагүй хүүхдийн дотор 10-17 насны хүүхдүүд 8.0 хувийг эзэлж байгаа нь анхаарал татаж байна.

Хүүхдүүдийн боловсролын түвшинг хүйсээр авч үзэхэд нэг их ялгаа гарахгүй байгаа боловч 10-17 насны хєвгүүдийн 2.9 хувь нь сургуульд суралцаагүй байхад мєн насны охидын 1.5 хувьтай байна. 15-17 насныханд дунд болон ахлах ангид сурсан охидын 51.5 хувь, харин хєвгүүд 48.6 хувьтай байгаа юм. Үүнээс үзвэл охидын боловсролын тєвшин хєвгүүдийнхээс єндєр үзүүлэлттэй байна.

Яагаад?
Улсын их дэлгүүр хавиар эргэлдэж, гуйлга гуйдаг жаалхүү сургуульд сурдаггүй шалтгаанаа "Євчтэй ээждээ туслах гэж мєнгє олдог" гэж тайлбарласан юм. Энэ мэтчилэн ажил эрхэлсэн дийлэнх хүүхдүүд євчтэй, ажилгүй, эсвэл хєдєлмєрийн чадваргүй эцэг эхдээ дэм болох гэж сургуулиас завсардаж ажил хийдэг байна.

Хүүхэд нас гэдэг ариун ертєнц. Тэд амьдралыг зоосны нүхээр бус жаргалын нүдээр харах ёстой. Хүүхэд бидний ирээдүй мєн боловч одоохондоо бид тэдний ирээдүй гэдгийг санах хэрэгтэй.Гэрэлт ирээдүйг харья гэвэл үр хүүхдээ гэгээлэг амьдрал дунд торниулъя.

                      Хуулсан вэб: http://olloo.mn                      Г.Золцэцэг